sonin.mn
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзана:
 
– гадаадын иргэн виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 3 сарын хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж захиргааны шийтгэл хүлээсэн;
 
– виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 жилийн хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан уригч;
 
– хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлсэн;
 
– худал мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлүүдээр виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзана