sonin.mn
БИШКЕК. /TASS/. Энэ оны эхний гурван сарын хугацаанд ОХУ-д ажиллаж буй Киргизийн цагаач ажилчид эх орон руугаа 433 сая доллар илгээсэн тухай Киргизийн Үндэсний банкны тайлан мэдээнд дурджээ.
 
Тодруулбал, 2016 оны мөн үетэй харьцуулахад мөнгөн гуйвуулгын хэмжээ 67 хувиар өссөнөөр 433 сая долларт хүрсэн байна.
 
Сүүлийн 12 жилийн хугацаанд Киргизийн цагаач ажилчид эх орон руугаа нийтдээ 16,8 тэрбум доллар илгээжээ. Энэ мөнгөний ихэнхийг буюу 95 хувийг Орос улсад ажиллаж буй киргиз иргэд шилжүүлсэн байна. Казахстанд ажиллаж буй киргизүүд тухайн хугацаанд 230 сая долларыг эх орон руугаа гуйвуулсан ажээ. 
 
Киргизийн эрх баригчдын мэдээллээр, одоогийн байдлаар ОХУ-д 500 мянгаас 1 сая хүртэлх тооны киргиз иргэд ажиллаж байгаа аж.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг