sonin.mn
МОСКВА./TASS/. АНУ тэргүүтэй терроризмтой тэмцэх олон улсын эвслийн агаарын цэргийн хүчин Сирийн зүүн нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн хяналтанд байгаа газар оронд цохилт өгсний улмаас наад зах нь 25 энгийн номхон иргэн амиа алджээ. Энэ тухай баасан гарагт “France Press” агентлаг мэдээллээ.
 
Мэдээлэлд дурдсанаар, агаарын цохилтын ажиллагааг Дейр-эз-Зор мужийн Меядин хотод явуулсан байна.
 
АНУ-ын Агаарын цэргийн хүчин “ардчилсан Сирийн хүчин” гэдэг эвслийн цэргүүдэд агаараас дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэ эвсэл нь 2016 оны 11 дүгээр сарын 6-наас эхлэн Сирийн Ракка хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх цэргийг ажиллагааг явуулж байгаа юм. Алеппо хотоос 160 км-ийн зайд Евфрат голын эрэгт орших тус хотыг 2013 оны 3 дугаар сард “Лалын улс" бүлэглэлийнхэн эзлэн авсны дараа тус бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади “Халифт улсын нийслэл” гэж зарласан билээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг