sonin.mn
БАНГКОК./TASS/. Даваа гарагт Таиландын өмнөд нутгийн Паттани мужид цэргийн албан хаагчид сууж явсан автомашин дэлбэрсний улмаас таван хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан тухай орон нутгийн цагдаагийн газар мэдээллээ.
 
Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, замын хажууд булсан тэсрэх төхөөрөг орон нутгийн цагаар 11:45 цагт Таиландын хуурай замын цэргийн албан хаагчид сууж явсан машин явж өнгөрөх үед дэлбэрчээ.
 
Урьдчилсан мөрдөн байцаалтын мэдээлэлд дурдсанаар, уг халдлагыг тухайн бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг лалын салан тусгаарлагчид зохион байгуулсан байж магадгүй аж.
 
Таиландын өмнөд нутгийн Паттани, Яла, Наратхиват мужуудад аюулгүй байдлын тусгай дэглэм тогтоожээ. Тус бүс нутагт бие даасан хаант улс байгуулахын төлөө тэмцэж буй салан тусгаарлагчид эрх баригчдын эсрэг 11 жилийн турш партизаны дайн явуулж байгаа юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг