sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Хүн амынх нь дийлэнхийг лалын шашинтнууд эзэлдэг Иран, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн зургаан улсын иргэдийг 90 хоногийн хугацаанд, эдгээр улсаас дүрвэгчдийг 120 хоногийн хугацаанд АНУ руу нэвтрүүлэхийг хориглох тухай Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан зарлигийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх гаргалаа.
 
Дээд шүүх энэ шийдвэрийг даваа гарагт гаргасан байна.
 
2017 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан Д.Трампын энэ тусгай зарлигийг хэрэгжүүлэхийг тус улсын дүүргийн шүүхүүд түдгэлзүүлээд байсан билээ. Иймээс Д.Трампын засаг захиргаа Дээд шүүхэд давж заалдсан юм.
 
Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Д.Трампын хориг хэрэгжих боломжтой болж байна. Гэхдээ гэр бүлийн гишүүд нь АНУ-д амьдардаг, сурдаг эсвэл ажилладаг буюу Америкт элэгтэй хүмүүст энэ хориг үйлчлэхгүй аж.
 
Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой чухал шийдвэр” гэж тодорхойллоо.
 
Шүүх зөвшөөрсөн тохиолдолд зарлигийг 72 цагийн дотор хэрэгжүүлж эхэлнэ гэж тэрбээр өмнө нь мэдэгдэж байсан юм.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг