sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын хөрөнгийн биржийн  Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжив. 
 
Тодруулбал жилийн 11.805 хувийн  хүүтэй ЗГҮЦ-наас 389 213 ширхэг буюу 36.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яам анх зарласан хэмжээний дагуу нийт 370 мянган ширхэг үнэт цаасыг нийлүүллээ. Ингэснээр нийт 34 тэрбум 794 сая 430 мянган төгрөгийн арилжаа хийсэн байна.
 
Арилжаанд  "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК 232759  ширхэг үнэт цаас худалдан авч тэргүүлсэн бол “Голомт секюритиз” ХХК 1156 ширхэгийг  авчээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг