Сэлэнгэ, Төв аймгийн нутагт гарсан түймрийг унтраах ажлын явцын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай утсаар холбогдон, ярилцжээ. Энэ үеэр Ерөнхий сайд: "Түймэр унтраадаг зориулалтын онгоцгүйгээр тэмцэхэд хүнд байна. Онцгой Байдлын Ерөнхий Газрын албан хаагчид бүгдээрээ ажиллаж байгаа тул гал сөнөөгчөө нэмэх биш уулын оройд гарсан түймрийг унтраах чадах техник илүү хэрэгтэй" гэсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд энэ тухай өөрийн twitter хуудастаа: "Төсвөөс зардал гаргах асуудлыг Засгийн газар шийдэх хэрэгтэй" гэж бичжээ.
 
П.Энхмандах