sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өмнө сулраад байсан ам.долларын ханш дахин өсч Монголбанкнаас зарласан үнээр 2402 төгрөг болжээ.
 
Энэ сарын 01-нд Монголбанкны зарласан үнээр ам.долларын ханш 2349.87 төгрөг байсан. Үүнээс хойш ам.долларын ханш 52.67 төгрөгөөр өсчээ.
 
Өнөөдрийн байдлаар арижлааны банкууд ам.долларыг 2390 төгрөгөөр авч 2414-2415 төгрөгөөр борлуулж байгаа юм. Харин Найман шарга худалдааны төвд 2402 төгрөгөөр авч 2010 төгрөгөөр борлуулж байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг