sonin.mn
ТЕГЕРАН. /NHK/. Иран улсын шүүх АНУ-ын иргэнийг тагнуул хийсэн хэргээр 10 жилээр шоронд хорих шийдвэр гаргасөн байна.
 
Яллагдагч нууц мэдээлэл цуглуулж байсан гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. Гэвч тэрбээр өөр тодорхой зүйл мэдээлээгүй байна. Мэдэгдэл хийсний дараа шүүхийн цахим хуудсанд яллагдагчийн талаар "37 настай, АНУ-ын их сургуульд түүхчээр ажилладаг. Тэрбээр судалгаа хийх нэрийдлээр нууц мэдээллүүд цуглуулж байсан бөгөөд өнгөрсөн онд 7 дугаар сард саатуулагдсан" гэж бичжээ.
 
Иран улсын шүүх нь Америкийн эсрэг хатуу чиг шугам баримтлагчдын нөлөөнд байдаг гэж үздэг. Өнгөрсөн оны 10 дугаар сард гурван хүнд АНУ-ын засгийн газартай хамтран ажилласан гэх үндэслэлээр 10 жилийн хорих оноосон аж. Тухайн үед АНУ-ын засгийн газар уг шийдвэрийг шударга бус хэмээн буруутгаж, тэдгээр хүмүүсийг яаралтай суллахыг шаардаж байжээ.
 
Харин энэ удаад ял авсан дээрх хүн АНУ-ын иргэн мөн эсэхийг тодорхойлоогүй байна. Хэрэв тэрбээр АНУ-ын иргэн гэдэг нь тодорхой болбол Д.Трампын захиргааны газраас хүчтэй хариу үйлдэл хийж магадгүй юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж:Монцамэ агентлаг