sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн хяналтын баг ирэх 8 дугаар сарын сүүлч 9 дүгээр сарын эхээр Монголд ирж ажиллана.
 
Манай улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд эхний шатны санхүүжилт манай улсад шилжиж орж ирсэн бөгөөд саяхан ОУВС-гийн шинжээчид Монголд ирж ажилласан. Энэ үеэр тэд холбогдох тоон мэдээлэлтэй танилцсан юм.
 
Тус сангийн мөнгө 3 сар тутамд шилжиж орж ирэхээр тохиролцсон. Түүнчлэн орж ирсэн санхүүжилтийг хэрхэн зарцуулж байгаад улирал тутамд хяналт тавихаар талууд мөн ярилцсан юм. Энэ хүрээнд хяналтын баг ирж ажиллах гэнэ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг