sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд тухайлан нэг нэр дэвшигчийг дэмжин ажиллаж хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эргүүлэн татах гэж байгаа тухай 7 сарын 13-нд Sonin.mn анх мэдээлж байсан билээ. 
 
Үнэхээр ч 7 сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн юм. 
Мөн  Ерөнхий Сайд, МАН-ын Дарга асан, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр өөрийн хүсэлтээрээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй тухай ч 8 сарын 1-нд sonin.mn өгүүлж байв.
 
Тэгвэл үнэхээр ч дээрх мэдээлэл үнэн болох нь батлагдаж, С.Баяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд ирүүлсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна.
 
С.Баяр дипломат албанаасаа чөлөөлөгдмөгцөө улс төрийн амьдралд идэвхтэй оролцох гэж буй бололтой. Тэрээр МАН-ын даргад нэр дэвших өндөр магадлалтай Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын хэнийг нь ч дэмжихгүй байгаа гэнэ.
 
Ч.Явуу