sonin.mn
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Кун Шюаньёу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хоёр орны найрамдалт харилцаанд МАН ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн ба хоёр намын харилцан айлчлал хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн уулзалтын үеэр хоёр намын, цаашлаад хоёр орны ард түмний харилцаа өргөжин тэлнэ гэж найдаж байгаагаа Туслах сайд Кун цохон тэмдэглэсэн байна.