sonin.mn
СӨҮЛ./TASS/. Гадаадын хөрөнгө оруулагчид Өмнөд Солонгосын компаниудын 33,4 хувийг эзэмшдэг байна. Энэ тухай лхагва гарагт БНСУ-ын санхүүгийн хяналтын хороо мэдээлжээ.
 
“Гадаадын хөрөнгө оруулагчдын гарт байгаа хувьцааны нийт үнэ 605,7 их наяд вон /532 тэрбум доллар/ болж байгаа” аж. Тус хорооны тэмдэглэснээр, зохих статистик мэдээг цуглуулсан түүхэн хугацааны туршид анх удаагаа 600 их наяд воны босгыг давж байгаа нь энэ ажээ.
 
Хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулагчдын 41,9 хувь нь АНУ-ын иргэд байгаа ба тэд нийт 222,8 тэрбум долларын үнийн дүн бүхий үнэт цаасыг эзэмшдэг байна. Дараа нь Европын орнуудын хөрөнгө оруулагчид 150 тэрбум доллар, Ази 67 тэрбум доллар, Ойрхи Дорнод 22 тэрбум доллароор жагсч байгаа ажээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг