sonin.mn
БЕРЛИН./TASS/. Германы канцлер Ангела Меркель гаалийн холбоо байгуулах тухай ЕХ, Туркийн хооронд хийгдэж буй хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзжээ. Энэ тухай тэрбээр лхагва гарагт ХБНГУ-д нэртэй блогчидтой сонгуулийн кампанит ажлын хүрээнд уулзах үеэрээ мэдэгджээ
 
“Ямар ч тохиолдолд бид одоогийн байдлаар Турктэй гаалийн холбоог өргөжүүлэхгүй. Цаашид гүнзгийрүүлэх тухай бол бүр ч ярилтгүй” хэмээн А.Меркель онцлон дурджээ.
 
ХБНГУ-ын ГХ-ийн сайд Зигмар Габриэль өнөөгийн нөхцөл байдалд гаалийн холбоо байгуулах тухай ЕХ, Туркийн хооронд хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг мөн батлан хэлжээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг