Хөгжингүй улс орнуудад дундаж давхаргынхан нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, нуруундаа үүрч явдаг төдийгүй тухайн улсын нүүр царай болдог гэх. Үндэсний статистикийн хорооноос саяхан гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний долоон сарын судалгаа тайланд дурдсанаар бүхий л зүйл өсөлттэй сайхан байгаа дүр зураг харагдана. Тухайлбал, өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн дундаж орлого 926.4 мянган төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Баярлууштай сайхан тоо байна. Гэвч өрхийн сарын дундаж зарлага нэг сая төгрөг байдгийг статистик тоо хэлж байна.Үүнээс харвал өрхийн төсвийн алдагдал /70 мянга гаруй төгрөг/-ыг хаанаас нөхдөг байж таарах вэ. Мэдээж нөгөөх л цалингаас цалингийн хоорондох зээл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд хамрагдаж таарна. Иймэрхүү сүлжээнд амьдардаг айл нийт өрхийн 30 орчим хувийг эзэлж байна. Хүн болгон адилгүй гэдэгчлэн айл өрх бүхэн ийм биш л дээ.
Сардаа хоёр саяас дээш төгрөгийн орлоготой, боломжийн амьдралтай айл хотол ч бий. Тэр нь даанч цөөхөн буюу статистикийн мэдээгээр нийт өрхийн 5.7 хувийг л эзэлж байгаа юм. Харин нийгэм, эдийн засгийн параметр болдог дундаж орлоготой айл ерх 32.8 хувийг бүрдүүлж байгаа юм. Бусад улс оронтой харьцуулбал бидний дундаж гэж нэрлэж байгаа 500-900 мянган төгрөгийн орлого ичмээр тоо байх. Гэхдээ л Монголын хэмжүүрээр тооцсон дундаж орлоготой айл нийт өрхийн 40 хувьд ч дөхөхгүй байгаа нь бидний амьдрал ямар буйг хэлээд өгч байна. Нэгэнт ийм орлоготой хүмүүсийн зарлага нь бүр ч хөөрхийлөлтэй. Статистикийн үзүүлэлтээр 300 мянган төгрөгөөс доош болон 2.1 саяас дээш төгрөгийн зарлагатай айл өрхийн тоо тун ойролцоо /7.6 хувь/ байгаа нь баян хоосны ялгаа хэр болсныг илтгэж байгаа юм. Нөгөө “Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан нь яг тэнцэнэ” гэдэг шиг. Түүнээс гадна бидний дундаж орлоготой гэж тодорхойлж буй айл өрхийн зарлага олсонтойгоо бараг л дүйцэж байгаа юм. Өрхийн сарын дундаж орлого өмнөх жилийн мөн үеэс ердөө 50 гаруйхан мянгаар ахисан нь эргээд хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэлтэй шууд холбогдоно.
...Чанаргүй зээлийн хэмжээ бага багаар өссөөр байгаа нь банкны салбарынхны санааг зовоож эхэлснээс гадна нөгөөх улс орны нийгэм, эдийн засгийн нүүр царай, толь байх учиртай дундаж давхаргынхны чадал чансаа доройтож, хүчин мөхөсдөж буйг давхар илтгэж байгаа явдал юм...
Манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1.4 саяд хүрсэн байна. Үүнд 15-аасдээш насны хөдөлмөрийн чадвартай бүх хүнийг хамруулан ойлгодог. Гэтэл статистикийн хэлээр ажиллах хүчний оролцооны т төвшин буюу хөдөлмөр эрхэлж буй хүн улсын хэмжээнд 61.6 хувьтай байгаа нь дэндүү чамлалттай үзүүлэлт биш гэж үү. Хөдөлмөрийн чадвартай, ид хөдөлмөрлөх насандаа яваа хүмүүсийн 40 орчим хувь нь хэн нэгний хөлс хүчийг сорон амьдарч байна гэсэн үг. Үүнд эдийн засгийн идэвхгүй хэмээх ангилалд багтдаг суралцагчид, тэтгэвэр тэтгэмж авдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамраагүй гэдгийг зориуд хэлмээр байна. Дээр дурдсан бусдын хөдөлмөрийг мөлжиж, дураар сэлгүүцэн амьдрагчдын дотор 15-34 насны, бүртгэлтэй ажилгүй иргэд 59.1 хувийг эзэлж байна гэж бодоход харамсал төрнө. Тэр дундаа уул уурхайн баялаг, түүнийг дагасан олон зуун компани үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймагт улсын дунджаас 23.6 пунктээр өндөр байна. Энэ нь манай улс ажиллах хүчнийхээ нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаагийн нотолгоо юм. Нөгөө талаар иргэдийн боловсрол, мэргэжлийн ур чадвар хангалтгүй байгаатай ч холбоотой л байх. Бас сургалтын чанар. Учир нь, бүртгэлтэй ажилгүй иргэдийн дотор дипломын болон бакалавр, магистр түүнээс дээш боловсролтой мэргэжилтэн 31.4 хувьтай байна.
Бас нэг сонирхолтой зүйл нь иргэдийн хадгаламж. Энэ оны эхний долоон сард мөнгөний нийлүүлэлт 14 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнд иргэдийн төгрөгийн болон валютын хадгаламж ихээхэн нөлөө үзүүллээ гэж ҮСХ дүгнэжээ. Тоогоор хэлбэл, валютын хадгаламж 205.9 тэрбум, төгрөгийн хадгаламж 103.5 тэрбум төгрөгөөр өссөн байх юм. Манай улсын банкны салбар дахь нийт хадгаламжийн 80-90 хувийг цөөхөн айл өрх, иргэн бүрдүүлж байдаг гэдэг. Тэд л өндөр хүүтэй хадгаламжаа шүтэж зузаалж байдаг болов уу гэж олон нийт харддаг нь үнэний ортой байх. Түүнээс биш ажлаа л хийж; амьдралаа залгуулж яваа нийгмийн олонх буюу дундаж, бага орлоготой иргэдэд хадгалахаар илүүчилдэг мөнгө, валют байх нь юу л бол. Үүнийг доорх тоо баримт батална.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны долоодугаар сарын эцэст 13 их наяд, банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Чанаргүй зээлийн тухайд тухайн банкны нийт активын тав хүртэлх хувь байж болох олон улсын жишиг байдаг ч манай арилжааны банкуудын 6.8 хувьд хүрсэн тухай статистикчид хэлж байгаа юм. Тийм ч учраас ОУВС-ийн шинжээчид Монголын арилжааны банкуудын активын бүтцэд шалгалт хийх тухай саналаа тавьсан байх. Чанаргүй зээлийн хэмжээ бага багаар өссөөр байгаа нь банкны салбарынхны санааг зовоож эхэлснээс гадна нөгөөх улс орны нийгэм, эдийн засгийн нүүр царай, толь байх учиртай дундаж давхаргынхны чадал чансаа доройтож, хүчин мөхөсдөж буйг давхар илтгэж байгаа явдал юм. Учир нь, арилжааны банкны зээлийн багагүй хувийг ипотекийн буюу орон сууцны зээл эзэлж байдаг. Түүнд хамрагдсан зээлдэгчдийг Монголын дундаж давхаргын айл өрх, иргэн гэж ойлгодог билээ. Тэд хэдийд энэ шалгуурыг жинхэнэ ёсоор хангадаг болох бол гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээр байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
XEZEE XAANA CALIN NEMCHIHSEN YUM BE YU HUCAAD BAIGAA LALRUUD VE
Дундаж амьдрал буюу нийгмийн дундаж давхрага гэдэг чинь барууны Америк ЕХны нийгмийн гол ходолгох хучин болж тор засгаасаа хамааралгуй оорсдоо оорийгоо тэжээгээл нийгмээ хогжуулээд явдаг давхрага.Энэ давхрагын гол ходолгуурнь хувийн хэвшил хувийн хоронгон дээр бий болсон хувийн санаачлага э/з,-ийн ундэслэлтэй хувь хуний улсад толсон татварын уудэн дээрээс хуримтлагдсан санхуугийн боломжин дээр цэцэглэн хогжиж байдаг нийгэм.Орос Монгол гэж угаасаа хувийн хэвшлийг хогжуулэх тал дээр зориуд санаатай товог учруулж административ буюу тор засгийн хууль шуух прокур рын дэглэмээр даралт узуулэн барууны классик дундаж давхрага модель уусэхэд аль болох тээр болох улс торийн бодлого явуулж байдаг.Яаагаад гэвэл барууны дундаж давхрага бол э/з-ийн хувьдч сэтгэхуйн хувьдч засаг тороос тасархай ямарч тэднээс юм гуйж зовшоорол хусэж гуйгээд суудаггуй. Орос Монголд болохоор тор засаг барьж байгаа улс торийн булэглэлууд энгийн ард иргэдийг аль болох административ удирдлагын булэглэлуудээс хамаатай байлгах сонирхолтой торол бурийн бичиг цаас гуйж гуйдэг байлгах дуртай байдаг учраас тэдэнд дундаж биеэ даасан давхрага бий болгох тун сонирхол угуй аль болохл энгийн ард олон хоосон ядуу юм болгон дээр тэднээс хамаардаг торол бурийн зрвшоор цаас бичиг гуйж явдаг байвал их таатай байх бодлого явуулдаг матарууд .Энгийн амтьралд жирийн Америк ЕХны ажилчин Орос Монголын ажилчдыг харьцуулж узвэл суулчийнхнь ямарч хувийн хуний эрхийн хувьд эрхгуй юм болгонд тор засгаасаа гуйлга гуйх шахам бух юмнаасаа хамааралтай амьдардаг .Ийм учраас Орос Монголд ойрын 50-100 жилд дундаж давхрага бий болохгуй . Боолын сэтгэхуй дийлсэн хэвээр байна
Тийм учраас оноодрийн Монгол улсад нийт хун амын 3-4%нь хэт баян тосовийн монго хулгайлж тэруугээрээ ундэсний бизнесийн бух салбарт орсолдоонгуй хяналт хуваан тогтоосон нохдууд ,улдсэн 96-97% 2иддэггуй заримдаа хоосон хонодог таягаа тулсан гуйлгачингууд дундаж давхрага байхгуй.Баян ядуугийн зороо эрс тэс олигархийн капиталаар удирдуулсан ядуу дорой бараг боолын нийгэмийн харьцаатай арчаагуй гадаадын том капитал дотоод хэрэг улс торийн сонгууль болон удирдлагын асуудлыг бараг шийддэг алт сандайлсан ядуу ,залхуу,идэвх санаачлагагуй тэнэг даунаар пиг дуурсэн ,худлаа оорсдийгоо хоорогдон магтах дуртай улс.