“Балдорж" сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр орой "Улаанбаатар" зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорсон юм.
 
"Балдорж" шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Сэтгүүлч  Б.Энхмартын шагналыг уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
 
“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, тэргүүн шагналын эзэн боллоо.