sonin.mn
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцсэн асуудлууд болон гаргасан шийдвэрүүдийг Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх танилцуулсан юм. Хурлаар Монгол Ардын Намын ээлжит Бага хурлыг энэ сарын 25 хуралдуулахаар товлосон ба Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, орон тооны бус нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга болон дэд дарга нараас бүрдсэн Бага хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулжээ. Мөн цаг үеийн асуудлаар хэлэлцэж, болж буй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгснийг дуулгалаа.
Тэрбээр “Монгол Ардын Нам бол ардчилалтай нам, УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр хуваагдаагүй, талцаагүй. Цаашид ч эв нэгдэлтэй байж улс эх орныхоо төлөө ажиллана”  гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн өнөөдрийн Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурал харилцан ойлголцсон эв нэгдэлтэй болсон гэдгийг онцоллоо. Удирдах Зөвлөл нийт 33 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 30 гишүүн оролцсон байна.