sonin.mn
Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай болоод 14 хонож байна. Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх “МАНАН” бүлэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэснээсээ болж нэг танхимд хамт ажиллаж байсан зарим сайдаас “Топор”, “Гитар барьж  дуулдаг” гэсэн нэр хоч зүүсэн. Гэвч тэр “МАНАН” бүлэглэл шиг ард түмнийхээ амьдралаар “тоглож” дуулаагүй юм.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг улстөрийн тогоонд олон жил болсон гэдгийг ч хүн бүр мэддэг. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн явсан  жилээрээ Ц.Нямдоржоос цөөн ч нам, улстөрийн ажилд зүтгэснээрээ Ц.Нямдоржтой нас “чацуу” юм. Энэ хоёр улстөрчид адилхан  зан чанар ч бий. Хэлэх үгээ хэнээс ч айхгүй улалзтал хэлдэг, улстөрийн хариуцлагыг хэнээс ч асуухгүйгээр хүлээж чаддагаараа төстэй. Хэн, хэн нь “МАНАН” бүлэглэлийн эсрэг явж,  намаа аварч байсан “түүх” шинэхнээрээ. УИХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоосой гэсэн  хүлээлт ард түмэнд яагаад үүсэв. “МАНАН” бүлэглэлээс мафижсан улстөрчдөөс залхсан болоод тэр.  90 жилийн түүхтэй МАН-д энэ хоёр улстөрчийн байгуулсан гавьяа бий. 2008 оны  долдугаар сарын 1-ний хар өдөр одоогийн Ардын нам тухайн үеийн МАХН-ын байрыг “цагаан ордон” ч гэдэг байлаа,  түймэрдсэн. Шатаасан хар түүх бий. У.Хүрэлсүх МАН-ын шинэ байрыг босгосон. Түүнд албан тушаал байсангүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга л  байсан. Шадар сайдын албан тушаалаас У.Хүрэлсүх шиг хоёр удаа, УИХ-ын гишүүнээсээ татгалзсан “зоригтой” улстөрч төрөөгүй л байна. Ц.Нямдорж “Орондоо хууль засдаг” гэж гоочлуулаад ажлаа өгсөн. Албан тушаалаасаа буусан. Одоо “МАНАН” бүлэглэл задарч байна. Энэ бүлэглэлийн эцэг  болсон Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үе дуусч, шударга, зарчимч улстөрчдийн цагийн зүү явж эхэллээ. Элбэгдорж Ринчино гэх  буриад 1937 оны хэлмэгдүүлэлтийг гардсан гэдэг. Энэ тухай УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ч дурсаж байсан. МАН нэрийг сэргээхийн өмнөхөн Ц.Нямдорж “Комментариудын шахалтаар МАХН гэдэг нэрийг  өгсөн байдаг. Монгол Ардын Коммунист нам гэсэн нэр өгөх шахалтад орсон тухайн үеийн намын  Их хурлын төлөөлөгчид “Хувьсгалт” гэх үгийг зөөлрүүлж авсан түүх бий. Комментариудын өгсөн энэ “Хувьсгалт” гэдэг үгийг л авахад миний намын гишүүн байсны хэрэг бүтнэ  гэж ярьж байлаа”.  “Х” үсгийг аваад У.Хүрэлсүхийн хэлсэн “Ху намын хулгайч нар гэж гишүүд, ахмадууд, манай намыг дэмждэг залуусыг” гэхээ больсон шүү  гэдэг үнэн л үг. Буриад гаралтай Элбэгдорж Ринчино цус нэгтнүүдээ нэхэн ирж,  цусан аллага үйлдсэн. Ц.Элбэгдорж “МАНАН” бүлэглэлийг  толгойлж, Монголын ард түмнийг ядууралд оруулж “амьдаар нь үхүүлж” байна. Элбэгдорж нэртнүүд яагаад ийм байдгийн гэж ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат 2011 онд  “Монголын үнэн” сонинд нийтлэл  бичиж байсан. Өнөөдөр тэр “МАНАН” бүлэг “60 тэрбумын бүлэглэл”-ийн харъяат гэгдэх болжээ. “МАНАН” бүлэглэл У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарын хослолыг хүсэхгүй нь тодорхой. Хагалж, бутаргахын тулд юугаа ч хайрлахгүй “улайрч” байна. У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарын  хамтарч ажиллах нь ард түмний хүсэлт учраас, дэмжлэг учраас амархан хагарахгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн 40 гаруй гишүүн энэ хоёрыг дэмжиж байгаа гэх мэдээлэл тархсан. Ард түмний хүсэл биелэх цаг болсон. МАХН-ын 800 авлигач хуралдаж байна гэсэн Ц.Элбэгдоржтой хуйвалдаж “МАНАН”үүсгэсэн М.Энхболд нартангуудын явах цаг иржээ. Энэ бол ард түмний  хүсэлт, нийгмийн захиалга.
 
Э.Сүрэн