sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан Хангарьд ордонд 12.00 цагт эхэллээ. 
Хуралдааныг 10.00 цагаас товлосон ч НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдсан учир хойшлогдоод байсан. Товлосон цагаасаа хоёр цагаар хоцорсон НИТХ-ын хуралдаанд нийт 44 төлөөлөгч оролцож,  ирц 97.8 хувьтай эхлээд байна. 
 
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг санал хураалгаж баталсан бөгөөд НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хүлээн авах болон НИТХ-ын шинэ даргыг сонгох үндсэн хоёр асуудал хэлэлцэх боллоо. 
Хэлэлцэх асуудлын дарааллыг баталсны дараа хуралдааныг НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батсайхан удирдаж эхлүүлэв. Ингээд НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудлаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж,  хариулт авч байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг