УИХ-Д МАН ХОЁР БҮЛЭГТЭЙ БОЛОВ
УИХ дахь МАН-ын бүлэг хоёр тусдаа хуралддаг болсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн нэг талд, хамгаалсан 32 гишүүн нөгөө талд хуралдаж шийдвэр гаргадаг. Тэгээд хоёр талаасаа уулздаг болсон гэдэг.
Тэгвэл энэ мэдээлэл үнэн болохыг уржигдар МАН-ынхан өөрсдөө баталлаа. УИХ-аар У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайдаар томилох хуралдаанд МАН, АН, МАХН, бие даагч 47 гишүүн оролцож саналаа өгсөн юм. Харин өмнөх Засгийн газрыг хамгаалж байсан 29 гишүүн хуралдаанд оролцсонгүй.
Тэд чуулганы гадна сэтгүүлчдийг цуглуулчихсан хэвлэлийн бага хурал хийв.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ард нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нар зогсч харагдсан.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “…МАН бол ард түмний өмнө хүлээсэн, хариуцлагатай том нам. Тийм учраас асуудлаа дотооддоо хэлэлцэж шийдвэрлээд явдаг. Гэтэл зөвшилцөл хийхгүй, зарчмаа ярихгүйгээр шууд санал хураалт явууллаа. Засгийн газрыг 30 орчим хүн АН-ын дэмжлэгийг аваад огцруулсан. Үүн дээр л гол маргаан, эгдүүцэл байгаа юм. Эв нэгдлийг хэрхэн хангах вэ гэдэгт ямар ч хариу өгөхгүй байна. Ерөнхий сайд сая индэр дээр “…Би амь насаа алдахаас айхгүй” гэж хэлсэн нь их гайхал төрүүлсэн. Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлэх, ажил хийх л ёстойгоос амь нас алдах, хорлох хөнөөх ямар асуудал гараад байгааг ойлгохгүй байна. Энэ бүхнийг харахад цаашид эв нэгдлийг хангаж чадахгүй, илүү хурц зүйлийг хүсч байна гэж бодож байна. Намын эв нэгдэл, ойлголцол одоо Ерөнхий сайдаас хамаарна. Худлаа хэлээд яахав. МАН-ын бүлэгт талцал байна. Үүнийг л Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангах ёстой” гэлээ.
Ө.Энхтүвшин гишүүний энэ мэдэгдэл МАН-ын хагарал албан ёсны болсныг мэдэгдсэн хэрэг болов.
Гэхдээ У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо. Одоо танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Хотын фракц буюу өмнөх Засгийн газрыг хамгаалсан гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрын тал буюу Шадар сайд тэргүүтэй 6-7 сайдын албан тушаалыг хүссэн гэдэг.
Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын дөрвөн сайдыг АН-аас, хоёр сайдыг Ерөнхийлөгч томилно гэсэн мэдээлэл хүртэл яригдаж байна.
Гэхдээ явж явж Хотын фракцдаа 6-7 биш юм гэхэд хэд хэдэн сайд томилох квот өгөөд хамтраад явах байх гэсэн таамгийг ажиглагчид хэлж байгаа.
Хэдийгээр Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх багаа бүрдүүлж ажилдаа орохын тулд дээрх алхмыг хийх ч МАН-ын зөрчил дуусахгүй. Ер нь бол эвлэрэхээргүй хагарсан байж мэднэ гэдгийг бас хэлж байгаа юм.
Уг нь МАН-ынханд намын эв нэгдэл гэдгээр халхавчлан “бялуу” хүртэх гэсэн хувийн сонирхлоос нь Монгол Улсын эрх ашиг чухал байх ёстой юм сан.
МАН-ЫН ЗӨРЧИЛ НИТХ-ЫГ ГАЦААГААД БАЙНА
60 тэрбумын бичлэгээс болж жил гаруй хугацаанд олны хэл амны бай, хэвлэлийн баатар болоод байсан Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаа өгсөн. Гэтэл түүний оронд хүн томилж чадалгүй 14 хонох гэж байна. НИТХ-ын даргад одоогоор Д.Баярсайхан, С.Амарсайхан гэдэг хоёр хүн өрсөлдөж байгаа. Хэн нь дээр вэ гээд ярих гэтэл Д.Баярсайхан нь М.Энхболдын ангийн хүүхэд, С.Амарсайхан нь Д.Амарбаясгалангийн хүн гэх мэдээлэл тарав. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын даргыг томилж чадахгүй байгаа нь ерөөсөө л МАН-ын зөрчилтэй холбоотой болж таарлаа. Хамгийн гол нь МАН-ын дотоод зөрчлөөс болж, НИТХ-ын ажил саатаад байгаа юм.
Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “…НИТХ анх удаа даргаа огцруулсан. Гэвч даргаа сонгож чадахгүй байна. Өнөөдөр НИТХ-ын 11 дүгээр хуралдаан үргэлжлэх ёстой. Завсарлагыг сунгах шаардлага байгаа бол дэгийн дагуу хуралдааныг эхлүүлж, бидэнд мэдэгдэх ёстой. Гэтэл завсарлагыг сунгах тухай албан ёсны мэдээлэлгүй, хаалга үүд нь түгжээтэй байна.
Аравдугаар сарын 5-ны дотор Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг өргөн барьдаг. Энэ өдрөөс эхлэн нийслэлд 2018 онд хийгдэх гол ажлыг НИТХ хийх ёстой. 2018 оны төсвийг хэлэлцэх шаардлага үүсдэг. Харамсалтай нь энэ бүхнийг ярих бус албан тушаалын асуудлаа эрх баригчид шийдэж чадахгүйгээс нийслэлийг бодлогоор хангадаг НИТХ-ын үйл ажиллагаа гацчихаад байна. Тиймээс МАН-ын бүлэгт ажлаа шуурхайлах шаардлагыг тавьж байна” гэсэн юм.
УИХ-ЫН 33 ГИШҮҮНИЙГ “..АЛНА” ГЭЖ СҮРДҮҮЛЖЭЭ
Улстөрчдийг юугаа булаалдсан юм гэхээр доромж сонсогдоод бухимдаж магад. Гэвч эрх баригч МАН-ынхан ингэтлээ зөрчилдөж, улайрч тэмцэлдэж байгаагийн цаана ямар нэг том эрх ашиг нуугдаж байгаа нь тов тодорхой байна.
Аль хэдийнээс өөр хоорондоо тэмцэлдэж, тэрийг нь асуухаар “…Бидний дунд яс хаяад байгаа юм. Манай намынхан эв нэгдлээ л боддог хүмүүс” гэж хэдэн сар худлаа ярьсан даа. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёр хүртэл хөтлөлцөж гарч ирээд энэ худал үгийг хэлцгээж байсан юм. Цагийн эрхээр үнэнд гүйцэгдэж нуух аргагүй болжээ. Одоо ил цагаан тэмцэлдэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амнаас “…Намайг алахгүй л бол, …Би айхгүй байна” гэдэг үг салахаа болив.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы индэр дээрээс “…Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэв. Мөн тэрээр өнгөрсөн баасан гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ “…Надад айдас алга” гэдэг үгийг хэлээд л авсан.
Түүнээс өмнө, наймдугаар сард У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр “…Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явна” гэсэн. Дараа нь хэвлэлд “…Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ” гэж ярьсан байдаг.
Эндээс У.Хүрэлсүхэд ямар нэг айх шалтгаан байна гэж харахаар байгаа юм. Ер нь МАН-ынхан сүүлийн үед маш ширүүн болсон. Хэлж ярьж байгаа нь эгээ л гудамжинд ч ховордсон харгис яриагаар харилцдаг болсон байгаа юм. МАН-ын Бага хурал дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Чойжилсүрэн хоёр бие биеэ “…Ална шүү. Хүйс тэмтэрнэ шүү” гэж “эр хүний тоглоом” маягаар ярьсан гээд байгаа.
Тэр хурал дээр Сэлэнгийн МАН-ыг төлөөлж ирсэн нэг залуу “…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүнийг Сэлэнгэд очвол ална шүү. Манай Сэлэнгийнхэн та нарыг заначихсан байгаа” гэжээ. Энэ бас зүгээр л эр хүний хоорондын маазарсан яриа юу. Угтаа энэ бол маш ноцтой мэдээлэл юм. Төрийн 33 түшээг ална гэж заналхийлсэн айхтар хэрэг бус уу. Гэвч МАН үүнийг тас нууж байгаа аж.
Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат “…Тэр шорондоо хийвэл хийнэ л биз. Шоронгоос чинь гарч ирээд үзэлцэнэ за юу” гэж Байнгын хорооны хурал дээр яриад сууж байна. Хэн түүнийг шоронд хийнэ гэв. Яасан гэж шоронд орохоор болчихов гээд олон асуулт ургаж болно.
ТЭД ЮУ БУЛААЛДАВ?
Ер нь асуудал ийм дээрээ тулсан нь учиртай юм байна. Монголын хамгийн ахмад, хамгийн том, хамгийн журамтай, хамгийн хүмүүжилтэй намын гишүүдэд булаалдах маш том эрх ашиг байна гэсэн үг.
Үнэнийг хэлэхэд өнөөдөр улс орны эдийн засаг сайнгүй байна. Он гарангуут “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг төлнө. Төлөх мөнгө байхгүй. Төлөх арга ч тодорхойгүй байгаа. Санхүү муутай Засгийн газар сайн ажиллахгүй нь тодорхой. Сайнгүй нэртэй Засгийн газрын гишүүн бас л адилхан нэр дуулна. Гэтэл ийм царайтай Засгийн газарт орж улс төрийн карьертаа цэг тавихыг хүсэгчид дэндүү олон байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Гэвч ингэх шалтгаан бий гэнэ. Ерөөс МАН-ын хагарлын цаадах эрх ашиг нь маш том. Шуудхан хэлэхэд, алт зэсийн том орд бүхий “бялуу”-ны дахин хуваарилалт явагдах гэж байгаа гэх бүдэг бадаг мэдээллийг учир мэдэх хүмүүс өгч байна.
Уг нь МАН-ынханд намын эв нэгдэл гэдгээр халхавчлан “бялуу” хүртэх гэсэн хувийн сонирхлоос нь Монгол Улсын эрх ашиг чухал байх ёстой юмсан.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Ө.Энхтүвшин надад сайд өг Хүрэлсүхийг дарамталж бна
Манай "сэтгүүлчид" урагш нэг алхав уу, арагшаа 2 алхав уу? Ямарч атугай нэг юм бичээд араас нь дэмжсэн зохиомол коментууд урсгадаг болж. Үүнд нэг юм уу 2 хүн л бичнэ.Энэ удаад 103.57.93.46- л бичээд байж.Гол зорилго нь Хүрэлсүх нарын нэр хүндийг олон түмний дунд унагах,60 трбумын хонзогногчдыг дэмжихэд чиглэсэн байгаа нь дараахи үгнээс нь илт байна.( У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай.. ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана.) гэж өөрөө" хөөрцөглөжээ.Монголын ард түмэн яагаад сайн сайхан шудрага ёс, газар шороондоо эзэн байхыг хүсч түүнийхээ төлөө авилгачдын эсрэг зориглон босч тэмцэж болдоггүй байнаа. Энэ хаанаас явуулж байгаа тархи угаалт вэ?
Манай "сэтгүүлчид" урагш нэг алхав уу, арагшаа 2 алхав уу? Ямарч атугай нэг юм бичээд араас нь дэмжсэн зохиомол коментууд урсгадаг болж. Үүнд нэг юм уу 2 хүн л бичнэ.Энэ удаад 103.57.93.46- л бичээд байж.Гол зорилго нь Хүрэлсүх нарын нэр хүндийг олон түмний дунд унагах,60 трбумын хонзогногчдыг дэмжихэд чиглэсэн байгаа нь дараахи үгнээс нь илт байна.( У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай.. ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана.Боолын сэтгэлгээтэй ард түмэн, урвагч..г.м.) гэж монголчууд биднийг "дүгнэж" дүвчигнэжээ.Монголын ард түмэн яагаад сайн сайхан шудрага ёс, газар шороондоо эзэн байхыг хүсч түүнийхээ төлөө авилгачдын эсрэг зориглон босч тэмцэж болдоггүй байнаа. Энэ хаанаас явуулж байгаа тархи угаалт вэ?
Энэ ИХ-г тараавал таарна. Угаасаа хар машинаар хууль бусаар сонгогдсон.
ман махн-ын хохь нь тэр зулуучууд залуучууд гээд үхэн алдаад Ж Батмөнхөөс эхлээд улс төрийн төрийн товчоог гудамжны хэдэн луйварчинд төр засгийн эрх мэдэл, өгсөн Одоогийн МАН ялгаагүй үхсэн буурын толгойноос амьд атан тэиээ айдаг гэгчээр нь үхтлээ айх юм
бодлого зөв бол айх ичих эмээх зүйл огтхон ч байхгүй л дээ Жагсах цуглах, чүлуу шидэхээс огт айх хэрэггүй л дээ хчтадын хөгжил дэлхийг тэргүүлдэг коммунист нам дангаараа удирдан чиглэхэд бий болсон жүрмын бүс жагсаал цүглаан хашгиралдааныг нуга дардаг шүү дээ үүнийг эзэмшиж сүр ардчилал ард түмнийг харгаадаггүй инээж байгаад зармаагийн хоослоод үхэхээр нь цогцсыг оргүй шатаадаг ийм л нийгэм дээ үүнйн л элбэгдорж Батүүлийн гол зорилго шүү дээ
ахмадууд маань газрын доорхи асар их баялгаа дэс дараатай, горим журамтай, ашиглан хойч үедээ үлдээх бодлого баримтлаж ирсэн шүү Газрын доорхи БАЯЛГИЙН ДӨНГӨЖ 0,5 ХУВИЙГ НЬ АШИГЛАСАН ШҮҮ
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
Hurelsuh zorigloof munkhbat terguutei lalaruudiig shorond n hiigeed ogoh heregtei
Цугласаны эцэст тараж бутардаг хууль байхад яавал гэж.
Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/
За тэр шар СЭЭМ уудыгаал дагаад дарвайж яв. Ухаантан юолох гэж ядчих жээ жур чинэ.
Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана...
МАН-хан маш том алт зэсийн орд булаалдаад төр засгаа бүү хэл, төрсөн биеээ хөнөөхөд бэлэн болоод байна уу. Ийм хүмүүст дандаа итгээд сонгоод байх уу.
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
Үнэн шүү Тэгээд өвөг дээдсийн үлдээсэн баялагт гадаадтай нийлсэн хэдхэн хүн хуваах гэж л тэр
Манай "сэтгүүлчид" урагш нэг алхав уу, арагшаа 2 алхав уу? Ямарч атугай нэг юм бичээд араас нь дэмжсэн зохиомол коментууд урсгадаг болж. Үүнд нэг юм уу 2 хүн л бичнэ.Энэ удаад 103.57.93.46- л бичээд байж.Гол зорилго нь Хүрэлсүх нарын нэр хүндийг олон түмний дунд унагах,60 трбумын хонзогногчдыг дэмжихэд чиглэсэн байгаа нь дараахи үгнээс нь илт байна.( У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай.. ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана.Боолын сэтгэлгээтэй ард түмэн, урвагч..г.м.) гэж монголчууд биднийг "дүгнэж" дүвчигнэжээ.Монголын ард түмэн яагаад сайн сайхан шудрага ёс, газар шороондоо эзэн байхыг хүсч түүнийхээ төлөө авилгачдын эсрэг зориглон босч тэмцэж болдоггүй байнаа. Энэ хаанаас явуулж байгаа тархи угаалт вэ?
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
тэр баяд хүн шүү дэ түүнд эрх ашиг байсан бх эх ороноо бодоогүй
Batmunkh bol leader bish uchyyhen huvia bodson hyn bv
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
ЯГ ҮНЭНИЙГ НЬ БИЧЛЭЭ
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Бүр яг үнэн.
Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг сүйрүүлдэг нууц Америк технологи юм.
Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг сүйрүүлдэг нууц Америк технологи юм.
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/
Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн залуучуудын фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад гэр орноо нураагаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.
Энхтөвшингийн зөвшил гэгч нь юу юм бол? Арай илүү ихийг кармайлах санаархал уу? Ер нь МАН-ны бүх юм нь наймаа болчихсон. Албан тушаал нь наймаа, гацаа нь наймаа, томилох нь наймаа байгаа учраас л ... амташсан хэрээ 13 дахин гэдэг шиг л аяглаж байгаа нь тэрээ.
Ардын намын гишүүдээ УЛСЫН ИХ ХҮРЛЫН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО ЗАЛУУЧУУДын АЛБАН ТҮШААЛЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН МОНГОЛ УЛсЫН ХӨГЖИЛ ХОЙШ ТАТАХ ХЬ ЭЭ
Энхтөвшингийн зөвшил гэгч нь юу юм бол? Арай илүү ихийг кармайлах санаархал уу? Ер нь МАН-ны бүх юм нь наймаа болчихсон. Албан тушаал нь наймаа, гацаа нь наймаа, томилох нь наймаа байгаа учраас л ... амташсан хэрээ 13 дахин гэдэг шиг л аяглаж байгаа нь тэрээ.
ulsaa hudaldsan avilagch ta nariig alah udur irne shvvv
хүрэлсүх цэргийн хүн байна түүхээ мэдэж хүнээ санал болгоно биз дэ зүүн аймгаас төр тэргүүлбэл төр хямарна гэсэн санаатай хүмүүс удаан хань болохгүй байж болох юм
МАН ХАГАРЧ БУТРААД БАЙГАА ЮМ БИШ !!! МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ЯЛГАРЧ НИЙГЭМД ИЛ ТОД НҮҮР ЦАРАЙ НЬ ИЛ БОЛЧИХООД БООЖ ҮХЭХ ГЭЭД ЭЛДЭВ АРГА СААМ ХИЙЦГЭЭЖ НОХОЙТОЖ БАЙНА !!! ТЭД ҮНЭНД ГҮЙЦЭГДСЭН !!! ЯЛ ЗЭМЭЭ ХҮЛЭЭХ ЦАГ ОЙРХОН !!!
МАН шургалсан хужаагийн эрлийзүүдийг намаасаа цэвэрлэхгүй бол хагаралдаан тасарахгүй. Хүрэлсүх одоо шууд Цагдаагийн удирдлагуудыг АТГ, Тагнуулынхантай нь шууд сольж өөрийнхөө хүмүүсийг тавьж хуучин удирдлагуудыг нь нэн даруй баривчлан хорьж шалга,тэгээгүй цагт ажлыг ч нь хийлгэхгүй тэд 60 тэрбумынхандаа үйлчлэнэ. Тэгээд ёстой хатуу хариуцлага тооцох арга хэмжээ ав цаг алдаж болохгүй ард түмэн үүнийг л хүсч байгаа
Мэдээж Хүрэлсүх тэргүүтэй Монголоо гэсэн тал, М.Энхболд тэргүүтэй авилгалын МАФ буюу Хятадын тал байгаа шүү дээ... МОНГОЛ ЯЛНА....
ална шулна, шорон гяндан,үхэл гэх үг яриа муу л юм дуудна,дээдсүүд юу л болоод байна даа?????
ene enhtuvshin lundeejanzan hoeriig gaigui noen nuruutai sain uls torcid ner zever gej uzdeg getel burhnii durtei bugnuud baijee neg moson delgelee aa ter lundee janzan bol uulaasaa hujaa zusnii buruu sanaatai chimeegui uhel enhtuvshin bol manan g dagaad neg ih hol yavahgui dee gurachan jiliin daraa songuul bolno ter ued ard tumen chamd neg moson hariugii chin ogno chi tegeed duusaa ene ue hurelsuiin zasaglaliin ued iimerhuu baival yu ch olj doloohgui tertei tergui mongolchuud hen ni hen be gedgiig meddeg bolson
Бид чинь мөнгөний төлөө төрсөн алуурчид сонгоод байдаг юм биш үү.Тэдэнд өдөр тутамын эрээн бараан амьдрал өвөлжилт ган зуд бодож байгаа юм алгаа
mongolchuud aa hudal ineen hulhidaj garch ireed am zustai nud ulaan boldog hulgaich buzar hog shaarnuud songodgoo bolizgooe
МАН доторх мафийн эсрэг хийж байгаа арай өөрөөр сэтгэдэг, улс орны эрх ашгийг боддог хүмүүсийн тэмцэл гэж нэг талаас нь харахаар байна. Ер нь Монголын том хоёр нам сүүлийн үед ил, далд муу зүйл хийдэг мафиас давсан байсан нь туйлын үнэн. Одоо үүнийг таслан зогсоохын төлөө оролдлого хийгдэж байна. Монгол хүн төлөвшөх цагт намууд төлөвшинө.Бас л хол байна даа...
ХАШААНЫ ГАДНА ХООЛ НЭХЭЖ ОРИЛОЛДОЖ БАЙГАА 29 ГАХАЙГ ЖААХАН ӨЛСГӨ.ХОДООД НЬ ХОНХОЛЗООД ӨЛСӨӨД ИРЭХЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ БИЕ БИЕНЭЭ БАРЬЖ ИДЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ.
Намаа нэгдмэл байдалд байлгаж чадах эсэх нь Хүрэлсүхээс л хамаарна шүү дээ.
Ми овогтынхны 60 тэрбумыг босгож байдгаа барсан хүмүүс алдагдалд орж балрах гээд үхэхээс наагуур юм болоод байгаа юм биш үү
МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
Medrel muutai humuus ih yum MANd.Hurelsuh chini harinch namaa avrah geed bgn bishuu.
Harmagtain alt zes bga gesen de
Буу гайхацгаа , буу эргэлзэцгээ , буу зовцгоо ! Наад бухэн чинь байдаг л зуйл ( танарын хэллэгээр) , МА( х) Н- ын ердийн ТОРХ . Саяхаан хуртэл ажилын байранд нь нэгэн сайхан залууг намынх нь нэг нохор араас нь хутга зоосон гэд эг чинь бодитой , болсон явдал биз дээ ? ! Суулийн хэдэн жилээс : тэр ч " тугжилдлээ " , " тугжилдэх " гэж байна гэж иэдэгдэцгээх явдал МОД болжээ , энэ бас тохио санамж байхыг угуйсгэх арга алга . МА( х) Н- ын туухэнд , ЛИДЕРУУД нь ил , далд " АМИА АЛДАСНЫ " ( жам есоор бус ) туух учир явдалын нэгэн овормоц " этгээд " хийгээд тод томруун зураглал , дур торхийг илтгэнэ : Бодоо , Данзан , Сухбаатар , Богд , Дамбадорж , Лосол , Догсом , Чагдаржав ,Лумбэ , Амар , Гэндэн , Дэмд , Чойбалсан , Цэдэнбал , Томор очир , .... , энэбиш , зэнээ , Дашбалбар , ..., Бадраа , Отгонбилэг ...., за тэгээд Амиар ба дамаар ХОМРОГОЛОН ХЭЛМЭГДУУЛЭЛТУУД ....
баттулга, хүрэлсүх хоёр ямар азгүй хүмүүс вэ? авилгатай тэмцэх гэхээр АН, МАН сөнөчих гээд байдаг. авилгатай тэмцэхгүй гэхээр монгол улс сөнөчих гээд байдаг. эх орон ард түмэнтэйгээ үлдэх үү? баяжихын шуналд автсан бүлэг сүрэгтэйгээ үлдэх үү? гэсэн ацан шалаанд орждээ ард түмэн шуналтнуудыг толгой дээрээ удаан залахгүй болсныг ойлгоосой
олон түмээн ХҮРЭЛСҮХ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЖЕНКО-д УРВАЖ муу муухаи арга бүхнийг хэрэглэн гарч ирсийм чинь ЯААГ ТЭР МЭХЭНДЭЭ Л УНАХ НЬ ТОДОРХОИШ ДЭЭ жанхуу чинь ТАВАН ТОЛГОИГ ЗИ ТЭИ ХУВААЖ АВХЫН ТӨЛӨӨ Л ТӨРСӨН ХҮН ШИГ БАИДГИЙГ БҮГД Л МЭДЭЖ ХАРЖУУГАА эрх мэдэлд хүрэх ТАВАН ТОЛГОИД хяналтаа тогтоож ЭЗЭН СУУХ Л ГЭЖ ДАИТАЖ БАИГАА ШҮҮ ДЭЭ. сэгэн дээр цугласан цөөрвөр чоно-нууд ИДЭШ ХООЛОО булаалдсан ШИНЭ нам төрлөө гэж оилго
ARDIIN NAMIIN TUUHIIN BULHAIG TUUHIIN HUUDASNAAS TSEVERLEJ BNA
ХУРЭЛСУХ (43,242,243,19) - г УДИРДАМЖ БОЛГОЖ АЖИЛЛАХ нь ХАМГИЙН ЗОВ ГАРЦ ! ! !
монголчуудад гай болж байгаа зүйл бол засгийн газар биш. харин засгийн газраа хянаж эх орон ард түмний төлөө ажиллуулж чадахгүй өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө ажиллуулах гэж шунасан эдийн засгийн алуурчдын гар хөл болж баяжихын төлөө улайран тэмцэгчдийн увиагүй үйлдлийг таслан зогсоох арга бол их хурлыг тараах явдал бололтой шүү
Hurelsuhed MAN-n ev negdel herehtei yu? Ard tunnii ev negdel erh ashig heregtei yu? Bugdeeree neg sain bodotsgooyo! Namiin erh ashig yavch ard tumnii erh ashigaas deeguur bh yosgui bizee. Odoo belen haragdaj bna shuu dee. Ulsiin ajil gatsaaj bna. Tsaashid namiin erh ashig ev negdel geed ulsiinhaa ajiliig gatsaagaad bh uu? Enhtuvshin naraa...
odoo.eldev.yanzyn.shantaajaa.boliod.ajlaa.hiitsgee/.Enhtuvshin.odoo.boliochee.erunhii.said.hHurelsuhiig.demjeed.ajillaach.bitgi.alban;.tushaalyn tuluu.uhen.hatan.guigeed.bai.MAHAHg.zailuul.neg.ch.said.bitgi.ug.
МАХН ТАЙ НЭГДЭЖ ИХ ХУРЛАА ХИЙЖ ЭНХБАЯРЫГ НАМЫН ДАРГААРАА ТАВЬБАЛ МАНАН АРИЛЖ УЛС ХӨГЖИХӨД ТҮЛХЭЦ БОЛНО ДО МОНГОЛД ХАМГИЙН ЦЭВЭР ХҮН ЭНЭ БОЛЖ БАЙХ ШИВ ДЭ
Зэнээ, Дангаасрэн, Дашбалбар, О. Энхсайхан, Ш. Отгонбилэг нараа Энхтүвшин ах мартаагүй байлтай!
Дарханд Төмөр-Очир, Францын Энхбат нар гээд бас л хэцүү түүх шинээрээ байна.
С.Зориг
37оны хэдэн мянган хэлмэгдэгчидийн түүхийг эргэн дурсацгаая!