sonin.mn
БАНГКОК. /Ройтерс/. Ирэх оны 11 дүгээр сард бүх нийтийн сонгууль хийхээр төлөвлөж байгаагаа Таиландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Прают  Чан-о-ча мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
 
Прают Чан-о-ча өчигдөр нийслэл Бангкок хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Ирэх оны 11 дүгээр сард бүх нийтийн сонгууль хийхээр төлөвлөж байна. Сонгуулийг яг хэдний өдөр хийхээ ирэх оны зургадугаар сард зарлах болно” гэжээ.
 
2014 онд цэргийн эргэлт болсноос хойш тус улс анх удаагаа сонгууль хийх гэж байгаа нь энэ юм.
 
Тус улсын түр Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн шинэ Үндсэн хуулийг боловсруулахын тулд сонгуулийг хойш тавиад байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг