Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл 9:00 цагаас Төрийн ордонд хуралдах гэж байна.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс сайдад нэр дэвшиж буй зарим хүмүүсийг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Батлан хамгаалахын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшсэн гишүүдийг кабенатдаа ажиллуулах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.
 
Тиймээс сайд нарын томилгоо удааширч өнөөдрийг хүрээд байна. Иймд Удирдах зөвлөл хуралдсаны дараа МАН-ын бүлэг эл асуудлыг дахин авч хэлэлцэх гэнэ. Шадар сайдын хувьд Ө.Энхтүвшин дээр нэр тогтоод байгаа бол Х.Баделхан гишүүнийг Барилга хот байгуулалтын сайдаар авч ажиллуулах саналаа эргэж харахаар болсон аж.
 
Ингэснээр Батлан хамгаалахын болон БОАЖ-ын сайд дээр хэний нэр тунаж үлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг