sonin.mn
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны Г танхимд хуралдаж эхэллээ. Тус хурлаар Засгийн газрын сайд нарыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах, шинэ сайд нарыг томилж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барих юм. Өнөөдөр өргөн барьсан тохиолдолд чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж магадгүй товтой байна. 
 
Сайд нарын нэрийг эцсийн хувилбараар нь танилцуулж байна.
 
-М.ЭНХБОЛДЫН ТАЛААС ТОМИЛОГДОХ САЙД НАРЫН НЭР-
 
1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
3. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
4. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
5. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
 
-У.ХҮРЭЛСҮХИЙН ТАЛААС ТОМИЛОГДОХ САЙД НАРЫН НЭР-
 
1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
2. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
 
 
Э.Мягмар