sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс завсарлага авав.
 
Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус бүлгээс авсан завсарлагын хугацаа дуусч байгаагаа мэдэгдэв. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж уг асуудлаар мөн тав хоногийн завсарлага авч байгаагаа хэлсэн юм.
Үүнтэй холбогдуулж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, "Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох эсэх асуудлыг манай байнгын хороо хүлээж аваад, тав хоногийн дотор хэлэлцэн УИХ-д оруулах заалттай. Энэ хугацаа маргааш дуусгавар болно. Тиймээс АН-ын бүлэгт маргааш өглөөний 09.00 цаг хүртэл завсарлага өгч байна” хэмээснээр хуралдаан өндөрлөлөө. 
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг