sonin.mn
Мэргэжлийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гишүүдийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр та сайд болох уу хэмээн ам асууж байсан цаг саяхан. Энэ асуултанд Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар өөртэй итгэлтэйгээр сайд болохгүй гэж өөртөө итгэлтэйгээр хариулж байсан. Яагаад тэд нар сайд болсонгүй вэ? Ямар тохиролцоо яваад байна? Эсвэл У.Хүрэлсүхдээ гомдсон уу? гэсэн асуултууд Төрийн ордноор эргэлдэж байна.
 
Ойрын баттай эх сурвалжаас авсан мэдээгээр гүйцэтгэх засаглалаа парламент дотроос нь хамгаалж тоглохоор энэ гишүүд шийдсэн гэнэ. Мөн тэгээд ч УИХ-ын гишүүний үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэж сонгогчдодоо өгсөн амлалт нь тэдэнд оноо цуглуулж бусдаас ялгарах нэг өнцөг болжээ.