sonin.mn
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас АНУ-д Сири дахь дайн мөргөлдөөнөөс зайлсхийх зорилгоор хамтын үйл ажиллагааны гэрээ байгуулахыг түтгэлзэх боломж байгааг санууллаа.
 
АНУ-ын зүгээс Сирид  явуулж байгаа  үйл ажиллагаа нь тус улсын амар амгалан байдлыг алдагдуулж хорлон сүйтгэхэд чиглэсэн алхам  юм гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгджээ.
 
Тэрээр  Еф Тант мужид байгаа  АНУ-ын цэргүүд Дера хотын хориотой   бүс  рүү хөдөлсөн гэв.  ОХУ-ын генерал  зорьсон газартаа очихын тулд  тэд  300  гаруй км газрыг Сири, Иорданийн хилд байдаг  хуучин гаалийн газар Тафагаар дамжин явсан гэжээ. Игорь Конашенков “Энэ нь тус улсын  иргэдэд  зориулсан хүмүүнлэгийн тусламж илгээсэнтэй давхцаж байгаа нь гайхалтай тохиолдол.  Учир нь тус хүмүүнлэгийн тусламж ямар нэгэн бүлэглэлийн гарт ордог”  гэж  нэмж хэлсэн юм.
 
Мөн тэрээр АНУ Сирийн хориотой бүсийн  амар амгалан байдлыг алдагдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах шалтаг хайдаг нь илт болж байна гэж үзжээ.
 
ОХУ  Турк,  Иран,   Сирийн Засгийн газрын төлөөлөгчид болон зэвсэгт бүлэглэлийн удирдагч нартай уулзах юм байна.   Энэ үеэр тус улсад дөрвөн хориотой бүсийг нэмж  байгуулахаар тохиролцох юм.
 
Сирийн Засгийн газрын хүсэлтээр 2015 оноос  тус улс дахь мөргөлдөөнд алан хядагчдын эсрэг үйл ажиллагаанд ОХУ  оролцож эхэлсэн. Харин  жилийн дараа  үүнээс болж  Москва Вашингтоны харилцаа муудсан юм. Тиймээс ОХУ-ын Батлан хамгаалахын яам болон Пентагон Сирийн газар нутагт зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хоёр улсын зэвсэгт хүчний үйл ажиллагаа,цэргийн ангиудын байрлалын тухай харилцан мэдээлэл солилцож байх тохиролцоонд хүрсэн байна.
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин