sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “АНУ ЮНЕСКО-оос гарахаар шийдсэнд би тун их харамсаж байна. Үүсгэн байгуулсан цагаас нь хойш АНУ энэ байгууллагад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
ЮНЕСКО-гоос гарахар шийдвэрлэснээ АНУ пүрэв гарагт зарласан юм. Уг шийдвэр нь 2018 оны 12 дугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болно гэж Америкийн Төрийн департаментийн хэвлэлийн албаны төлөөлөгч Х.Науерт мэдэгдэж байсан билээ.
 
Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Англи, Франц зэрэг хэд хэдэн орны төлөөлөгчид мөн харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Харин ОХУ-ын Төрийн думын Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны гишүүн Сергей Железняк “АНУ-ын шийдвэр нь байгаль орчин, соёлын өвийг хадгалан хамгаалах гэсэн олон улсын хүчин чармайлтад Америкийн эрх баригчид хайхрамжгүй хандаж байгааг батлан харуулж буй хор уршигтай алхам болж байна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг