sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгосын нам, засгийн удирдлага ОХУ-тай бүх салбарын хамтын ажиллагааг хоёр улсын дээд удирдлагын түвшинд хүрсэн тохиролцооны үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна гэж Москва дахь Умард Солонгосын элчин сайд Ким Хён Жун ОХУ болон Умард Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 69-н жилийн ойг тохиулдуулан пүрэв гаригт зохион байгуулсан хүлээн авалт дээр хэлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
“Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон нь талуудын сайн хөршийн, найрсаг харилцааг хөгжүүлэхэд жинтэй үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн 69 жилийн хугацаанд соёл, улс төр, эдийн засаг болоод бусад салбарт Умард Солонгос болон ОХУ нягт хамтран ажиллаж, нөхөрлөлийн холбоогоо зузаатгаж чадсан. Шинэ зуунд бидний харилцаа шинэ шатанд хүрлээ” гэж Ким Хён Жун онцлон тэмдэглэжээ.
 
Үндэсий ашиг сонирхол, тусгаар тогтнолоо хамгаалах, хүчирхэг Орос улсыг байгуулах шудрага үйл хэрэгтээ улам их амжилт гаргахыг Оросын ард түмэнд Умард Солонгосын элчин сайд хүсэн ерөөсөн байна.  
 
Э. Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг