sonin.mn
ВАРШАВА. /РИА Новости/. Польш улс Олон улсын валютын сангаас /ОУВС/ 9,2 тэрбум ам.долларын зээл авахаас татгалзахаар шийдвэрлэлээ гэж тус улсын сангийн яамнаас мэдээлжээ.
 
"ОУВС-аас 9,2 тэрбум ам.долларын зээл авахаас бид татгалзана. Польшийн эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа тул бид ингэж чадна” гэж Польшийн засгийн газрын шадар сайд мэдэгдсэн байна.
 
Польшийн сангийн яамнаас тайлбарласнаар, төсвийн тогтвортой байдал болон валютын нөөцийн тухай мэдээ баримтад үндэслэн ОУВС-ийн зээлээс татгазах шийдвэр гаргасан ажээ.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг