sonin.mn
ПЕКИН. /ТАСС/. Хятадын эрх баригчид ойрын таван жилийн хугацаанд дэлхийн “цэвэр бөгөөд тунгалаг” цахим сүлжээний орон зайг тууштай бүрдүүлж, алсдаа уг сүлжээнд бүх талыг хамарсан цогц хяналт тогтооно гэж лхагва гарагт Хятадын коммунист намын XIX их хурлын нээлт дээр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин мэдэгдсэн байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Бид цахим сүлжээнийн агуулгатай холбоотой үйл ажиллагааг идэвхжүүлж, интернетийн орчинд бүрэн хяналт тавих тогтолцоог бий болгоно. Ингэснээр цахим сүлжээ цэвэр бөгөөд гэгээлэг болно. Улс төрийн зарчим, үзэл суртлын номлол, шинжлэх ухаан, онолын үзэл баримтлалыг үнэн зөв тайлбарлаж, мөрдөж байгаа эсэхтэй холбоотой бэрхшээлтэй асуудлууд үүсч буй эсэхийг анхааралтай хянаж, цахим сүлжээнд буруу мэдээлэл гарахаас сэрэмжлэхэд бололцоотой бүх хүчин чармайлтыг тавих  шаардлагатай байна” гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг