sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар шинэ сайд нарын томилгоог хэлэлцэж амжихгүй болсон тул маргааш үргэлжлүүлэхээр боллоо.
 
Гэхдээ чуулганы хуралдаан одоогоор завсарлаагүй, үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг томилох хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Сая хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд 18.00 цаг болж ажил дууссан тул чуулганы хуралдааны цагийг сунгах саналтай байгаагаа хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хувьд, "Найман цагийн хугацаанд таван сайд хэлэлцлээ. Энэ жишгээр хэлэлцүүлэг үргэлжвэл 16 цаг шаардлагатай болох нь. УИХ-ын гишүүдээс нэр дэвшигчдэд хандаж асууж захих зүйл их байна. Шөнө хуралдахаар асуудлыг оронцоглодог. Тиймээс маргааш чуулган цагтаа эхлэдэг цагтаа эхэлж, сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй байх" гэсэн саналтай байлаа.
 
Харин УИХ-ын дарга М.Энхболд, "Үндсэн чиглэлийн яамдын сайд нараа томилчихоод маргааш бусад сайд нараа хэлэлцье" гэснээр чуулган цаг сунгаж хуралдахаар болов.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг