БРЮССЕЛЬ. /ТАСС/. Европын Холбооны удирдагчид Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүргээ баримтлах бодолтой байгаагаа илэрхийллээ гэж пүрэв гарагийн шөнө  Брюссельд Германы канцлер Ангела Меркель Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн ажлыг дүгнэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
 
“АНУ-ын Конгрессын гишүүдтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг бид хүсч байна. Мөн Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт хэлэлцээг хүчинтэй хэвээр байлгахын тулд чадах бүхнээ хийхийг хичээх болно” гэж Ангела Меркель онцлон хэлэв. Үүний зэрэгцээ тэрээр Йемэний нөхцөл байдалд Ираны эрх баригчид хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжлээд, Ираны уг бодлогыг сөрөг үр нөлөөтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг