Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг одоо Төрийн ордонд хуралдаж байна. 
 
Хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцэж байгаа аж. Тус албан тушаалд Ч.Улаан, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нарын нэрийг дэвшүүлсэн байна. 
 
УИХ-ын энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаас Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад  томилсон. Ц.Нямдорж нь УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан бөгөөд нэгэнт Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул түүнийг чуулганы өчигдрийн хуралдаанаар уг ажлаас чөлөөлсөн юм. Иймээс УИХ-ын дэд даргад тэдгээр эрхмүүдийн нэрийг дэвшүүлсэн байна.
 
Санал хураалт нууцаар явагдах юм.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг