Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Батзориг өнөөдөр ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
 
Тамга хүлээлцэх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн талаар товч танилцуулгыг хийсэн юм. Мөн ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгийн өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд хийсэн ажлын талаар танилцуулж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
 
ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн ”Жил хоёр сарын хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлийн хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлж эхнээсээ үр дүнгээ өгсөн. Энэ Засгийн газрын түвшинд хамгийн сайн ажилласан хамт олон, яамаар шалгарсан” гэдгийг  онцлоод цаашдын ажилд нь  амжилт хүсэв.
 
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “П.Сэргэлэн сайдынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Богино хугацаанд ажилласан боловч маш олон ажлыг энэ салбарт хийж, бүтээсэн. Хөдөө аж ахуйн салбарт өрнөсөн сайн ажлуудыг үргэлжлүүлнэ” хэмээн тодотголоо.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг