sonin.mn
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонголоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь нь УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, саналаа өглөө.
 
Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжсэн юм.
 
Онцлоход, МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарыг нэр дэвшүүлэхээр болж, бүлэг рүү оруулсан юм.
 
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд 63 гишүүн оролцсоноос олонх нь Л.Энх-Амгалан гишүүнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж саналаа өгсөн байсан юм.
 
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
 
1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
 
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
 
ГАДААД ХЭЛ
 
Англи
Орос