sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй.
 
Тус ойг угтан Хан-Уул дүүргийн прокурорын газрын Байгууллагын болон Эрүүгийн хэргийн салбар архиваас энэ сарын 14-15-нд нээлттэй хаалганы өдөрлөг  зохион байгуулж байна.
 
Уг өдөрлөг Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны “Нэг цэгийн үйлчилгээ”-ний танхимд 09:00-17:00 цагийн хооронд болж байна. Өдөрлөгийн үеэр Байгууллагын болон Эрүүгийн хэргийн салбар архивын талаар ойлголт мэдээлэл өгөхөөс гадна салбар архиваар үйлчлүүлэх хүсэлт гаргасан иргэд, олон нийтэд архивын лавлагаа хуулбарыг олгохдоо үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг