sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит 48 дугаар хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болж, зургаан асуудал хэлэлцэх гэж байна. 
 
Тухайлбал УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэх аж. Мөн Гадаад харилцааны сайд чуулга уулзалтад оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай, Засгийн газрын Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Хэлэлцээр батлах тухай зэрэг асуудлууд багтаж байна. 
 
Түүнчлэн Тусгай дуут дохио болон гэрэл дохио хэрэглэх журмын хэрэгжилтэд хийсэн шалгалт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Өмнөговь аймагт ажилласан дүн, Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ажлын явцын талаар мэдээлэл сонсох аж.
 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг