МАН-ын төлөөлөгчид засгаа нурааж, төрөө самарч тоглох уу?

Нийтэлсэн: 2017-11-17 12:23:48

Эрх барьж байгаа МАН-ын ээлжит 28-р Их хурал хэдхэн хоногийн дараа болно. Монголын улс төр, нийгмийн амьдралд гай ч тарьж, гавьяа ч байгуулж, нурааж, босгож, бүтээсэн 90 гаруй жилийн түүхтэй энэ намын тэр чигээрээ Монголчуудын амьдралтай холбоотой байсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эв нэгдэл, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагаараа  ялгардаг хэмээн өөрсдийгөө бусад улс төрийн хүчнээс байнга дөвийлгөж байдаг МАН-ынхан 2012 оны сонгуульд ёстой л навсайтал ялагдаж, 2016 оны сонгуульд нам ялалт байгуулсан. Гэвч том ялагдал, түүхэн ялалт хоёртоо энэ намын лидерүүдийн толгой эргэж, өнөөдөр ч энэ хэцүү нөхцөл байдлаасаа гарч чадахгүй будлиж сууна. 
 
МАН-ын дарга М.Энхболдын шахаагаар байгуулагдсан хэмээн ад үзэгдэж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар шунал хүсэл, хувийн эрх ашгаа хорьж дийлж чаддаггүй хэдэн сайд нараасаа болж огцров. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хэдхэн хонож байна. Улсын Их хурал тарж магадгүй хүндхэн нөхцөлд танхимаа бүрдүүлж, төсвөө батлуулж, шахаа, шантааж хоёрын дунд дөнгөж л сандал суудлаа эмхтгэж байгаа энэ үед МАН-ын ээлжит 28-р Их хурал болж байгаагаараа онцлогтой. Одоо МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгчдийн гарт 2020 он хүртлэх энэ улс орны хувь заяа бий. Тэд энэ удаа МАН-ын даргыг сонгоод зогсохгүй цаашдын засаг төрийг хэн гартаа атгаж явах вэ, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН яаж оролцох вэ гэдгийг шийднэ. Энэ бол түүхэн гэж хэлж болох сонголт. Хэрвээ МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдож чадахгүй бол ганцхан сарын өмнө байгуулагдсан Засгийн газар дахиад л огцрох магадлал өндөртэй. 
 
Ийм түүх ч бий. МАН-ын 25-р Их хурал  2007 оны 10 сард хуралдаж, Санжийн Баярыг энэхүү Их хурлаас намын даргаар сонгож байлаа. Тэр үед С.Баяр “Намын дарга Ерөнхий сайд болох дүрэм бий. Дүрмээ дагана. Ямбаа ч эдэлнэ, ялаа ч үүрнэ” хэмээн хөөрхий муу М.Энхболдыг бүлтэлзүүлж байгаад 2007 оны 11 сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Хэрвээ У.Хүрэлсүх намын дарга болохгүй бол түүний Засгийн газрыг ч ийм л тавилан хүлээж байгаа. Гэвч энэ хэнд ашигтай вэ? Дахиад л засаг төр үймж, сандал суудлын хэрүүл маргаан өрнөнө. Ядарсан эдийн засагтай, задарсан дарга нартай Монгол улсад өнөөдөр улс төрийн тогтвортой байдал, сахилга хариуцлага л чухал. 
 
Шил, шилээ даран хүлээж байгаа өр зээл, өдрөөс өдөрт доройтож байгаа иргэдийн амьдрал, ажилгүйдэл, ядуурал улам л гүнзгийрнэ. Нөгөө талдаа тэдний улс төрийн тоглоомоос айсан, залхсан ард түмний МАН-д итгэх итгэл улам л алдарна. Иймэрхүү байдлаар МАН 2020 оны сонгуульд оролцож ялагдал хүлээх нь тодорхой. Тиймээс МАН-ын 28-р Их хурлын төлөөлөгчид ямар шийдвэр гаргахыг бүгд хүлээж байна. МАН-ынхан дахиад л засгаа нурааж, төрөө самарч тоглох уу? Эсвэл...
СУРТАЛЧИЛГАА :

8 сэтгэгдэл харуулж байна        

  1. Монголын төр үнэхээр ялзарчээ. Эд бүгд бие биендээ барьцаалагдсан, гишүүд нь ч тэр жанхуу хулгайч ч тэр. Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан эргүү оркууд аа. Хаана байна нөгөө Монгол ялна гээд онгирч хөөрөөд байсан чинь? Монгол ингэж ялдаг юм уу? Төвд гаралтай кармааны хулгайч жанхуу чинь тэгээд тийм л шударга, эх оронч юм бол хурцыг со-д элчингээр томилох шийдвэрт хориг тавих нь яасан юм? жанхуу, урвагч дүлзэн ухна хүрэлсүх, атигар тарвага, энхболд бүгд түрийвч нэтгэй гэдэг нь мэдэгдлээ. одоо ард түмэн босохоос өөр сонголт үгүй...жанхуугийн хийсэн нэг ч зүйл байхгүй, дан хулгай, луйвар л байгаа. Эргүү оркууд аа, нойрноосоо сэр, амьдралыг бодитоор хар...... Хурцыг со-д элчингээр томилох шийдвэрийг зөвшөөрч дэмжсэн хүн нь жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан урвагч дүлзэн ухна 2 шүү дээ... Энэ 2-г нэн тэргүүнд шалгаж, огцруулах хэрэгтэй...

    Зочин, 2017-11-17 13:36:06, 202.131.243.162Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Er ni yahaaraa erunhiilugch Battulga tomilgoon deer horig tavihgui baigaa um. Nuguu shidarga hun yasan ve?

    Zochin, 2017-11-17 13:41:50, 136.24.137.85Хариу бичих

  4. мафийг,улс дамнасан наймааг,улстөрчдийн луйврыг илрүүллээ чи,чамайг дэмжихгүй гээд хориг тавих юмуу.жэнко маань оффшорыг илрүүлнэ,мафижсан сүлжээ бүхий 300-аад гэр бүлийн авилга хээл хахуулчдыг илрүүлнэ гэсэн ш дээ.Хурц тэр л юмыг харин ч шууд илчилж бн.Илчилсэн хүнийг нь бид ингээд "алаад байх уу".Тэр батзанданд хэлсэн явган яриаг нь албан яриа болгоод хамгаалалт цэрэг хүсээд ббуй нь хөөрхийлөлтэй л бн.Эр хүмүүсийн л яриа ш дээ.Нохойтож байснаас гадаа гараад л сайхан үзэлчихгүй дээ.Монголын маань бүх иргэн эр эмгүй,хүүхэд хүртэл п....,ална шүү гэдэг үггүйгээр амьдардаггүй ш дээ.батзанданд бүлдэгдүүлэх төмсөг нь ч угаасаа байхгүй ш дээ. ккккккк

    z, 2017-11-17 13:57:03, 103.26.195.116

    Таны нэр:

    Тайлбар:

  5. УИХ-ын гишүүд Б.Хурцаас айгаад чацга баастайгаа хутгалдаж байгаа үед хуралдсан Их хурал ямар олигтой юм болох вэ дээ.

    Баастай гишүүд., 2017-11-17 14:15:04, 202.9.41.81Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. хаянхярваа ядахдаа ерөнхийлөгчтэй хуйвалдаж АН -ын хүслийг хангахгүй юм да

    Зочин, 2017-11-17 16:29:03, 66.181.176.235Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Ард түмний 30 %-н саналаар Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч болсон Жанхуу хулгайч тагнуулын газрын дарга асан хурцын мэдэгдлийг огт сонсоогүй юм шиг, огт юу ч болоогүй юм шиг, ямар ч гэм нүгэл хийгээгүй хүн шиг олны анхаарлыг холдуулах гэж хэзээ ч төрийн бичиг болохгүй, өөрөө ч амьдралдаа ганц ч удаа харж үзээгүй уйгаржин бичиг ярьж нөгөө л оркуудынхаа тархийг угаасаар явна. Хогийн хулгайч аа, хаана байна нөгөө чиний “Монгол ялна” чинь? Монгол ингэж ялдаг юм уу? Монгол ялаагүй МАНАН ялсан гэдгийг хүн болгон гадуур ярьж байна. Амьдралдаа бүтнэ ном уншиж үзээгүй чам шиг эргүү оркод зориулж цаг заваа гарздан байж нэг зүйл хэлье. Эргүү орк оо, эртхэн шиг Монголын төрийн луйвардаж авсан наад суудлаа өгөөд, офшорт байгаа 1.1 тэрбумаа хураалгаагүй дээрээ сайн дураараа огцор!!!

    Зочин, 2017-11-17 20:00:12, 202.131.243.162Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Хүрэлсүхийг намын дарга болгож намынхаа ясыг бариулах уу аль эсвэл арай тулхтай хүнийг дарга болгож намаа аврахуу гэсэн салаа замын уулзвар дээр ирээд байгаа төлөөлөгчид нэгийг бодож хоёрыг тунгаана байгаа

    Зочин, 2017-11-18 01:34:10, 103.57.92.45Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Shaan biz anhnaasaa yaah gj ogtsruilsin sda naraa said boloh shunalaa diilelgui ogtsruulaa bizde.odo hudlaa uls ornoo bodson dur uzuuled shaagaad bhin zevuun lalrin pizdaakud

    Зочин, 2017-11-18 14:33:17, 66.181.161.6Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: