Олимпийн гудамжийг Их Монгол улсыг гудамжтай холбох гүүр барина

Нийтэлсэн: 2017-11-17 16:35:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олимпийн гудамж дагуух бүх модыг өнгөрсөн шөнө тайрсан талаар мэдээлэл цахим орчинд тарж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
 
Энэхүү мэдээллийн талаар өнөөдөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах болон “Хот тохижилтын газар”-ын дарга  Н.Пүрэвжав нар албан ёсны тайлбар хийлээ.
 
Тус хэсэгт Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбох буюу Нарны зам болон төмөр зам дээгүүр гүүр барих төслийн хүрээнд талбайг чөлөөлөх ажлыг гүйцэтгэжээ. Энэхүү төслийн хүрээнд барих туслах замын хэсэгт Олимпийн гудамж дахь 157 мод орсон байна. Тиймээс өнгөрсөн сард 107  модыг нүүлгэн шилжүүлж, Бээжингийн гудамж, Хот тохижуулах газрын Мод үржүүлгийн газарт суулгасан байна. Харин урд шөнө тайрсан мод нь насжилт өндөртэй, шилжүүлэн суулгах боломжгүй байжээ.
 
Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбох гүүр нь доорх зургаан хэсгээс бүрдэж байгаа юм.
 
-Олимпийн гудамжнаас Нарнызам болон төмөр замын 406 дугаар гармыг давж, Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр. Энэхүү гүүр  470 метр урт, 16.5 метр өргөн, 4 эгнээ байна.
 
-Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох 8.5 метр өргөнтэй 2 эгнээ гүүр. Уг гүүр 15 метр урт байх юм.
 
-Нарны замын зүүн талаас ирэх авто зам  үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамж руу буух 160 метр урт гүүр.
 
-Нарны замын баруун талаас ирэх авто зам үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух 400 метр урт гүүр
 
-Төмөр зам дээгүүрх явган хүний гүүр
 
-Дунд гол дээгүүр Усан паркийн замтай холбогдох төмөр бетон гүүр.
 
Энэхүү ажлыг БНХАУ-ын 42.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэх бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
 
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

6 сэтгэгдэл харуулж байна        

  1. 15хан м етр урттай 2хон эгнээ замтай гуур барих юмуу?

    Зочин, 2017-11-17 19:08:36, 91.76.9.223Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. бас 1 тугжрээний цэг шинээр бий болох юм байна гэж ойлголоо .

    Зочин, 2017-11-17 19:16:38, 91.76.9.223Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. SANDUI HOM PLAZA BARIJ ZAMIIN TRASIIN SUIDELSEN

    Зочин, 2017-11-18 00:51:37, 59.153.113.120Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Сандуй хоум плазагаа нүүлгэвэл тэнд гүүрэн гарц барих нь илүү хямд төсөр тусах ёстой юм. Тэгээд ч 40жил ургасан мод нүүлгэн шилжүүлж болохооргүй хөгшин модонд орохгүй. Муусайн залхуу худалч юмнууд нэг ажил хийх гэж баахан юм сүйтгээд. Тэр 107 модоо хаана суулгасын мэдэхгүйл юм байна.

    Зочин, 2017-11-18 01:57:02, 49.0.218.205Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Hairan mod

    Зочин, 2017-11-18 06:45:37, 166.170.14.15Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. yum hiihgyi baij bitgii hyzazgaa!!!

    haisaa Mongolchyyd be?...., 2017-11-18 17:01:00, 148.60.92.223Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: