sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өчигдөр 14.29 цагт 5.4 балл, 16.49 цагт 4.6 баллын газар хөдлөлт болжээ.
 
Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мэдрэгджээ. БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг.
 
Монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэв. 
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг