"АйТүүлс" ХК-ийн хувьцааны ханш хоёр өдөр дараалан өслөө

Нийтэлсэн: 2017-11-17 17:45:15

"АйТүүлс" ХК-ийн хувьцааны ханш хоёр өдөр дараалан өслөө
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 174,953 ширхэг хувьцаа арилжсанаас 15 компанийн хувьцааны ханш өссөн байна. 
 
Таван компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "АйТүүлс" ХК ,  "Монинжбар" ХК болон "Е-Моние" ХК-ийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Улаанбаатар хивс” ХК-ийн  ханш хамгийн өндөр буюу 6.56 хувиар унажээ.
 
Ингэснээр "MSE ALL" индекс 1,178.82 нэгж болж 0.7 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 313 тэрбум 616 сая 505 363 болжээ. 
 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: