XXVIII Их хурлын төлөөлөгчид болон хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа

Нийтэлсэн: 2017-11-17 17:58:44

Өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар мэдээлэл хийж энэ сарын 20, 21-нд болон намынхаа XXVIII Их хурлын төлөөлөгчид болон хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.
 
Монгол Ардын Нам XXVIII Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагаагаа улс орон даяар зохион байгуулж намын 1815 анхан шатны байгууллагаас1309 хүнийг төлөөлөгчөөр сонгожээ. Ингэхдээ төлөөлөгч сонгох журамд заасны дагуутөлөөлөгчдийг шударга, ардчилсан, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгосон байна. Мөн намынхаа дүрмийн дагуу нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар санал хураалтыг зохион байгуулсныг онцоллоо. Нийт төлөөлөгчдийн 306 буюу 24 хувь эмэгтэйчүүд байгаа ажээ.
 
Насны хувьд нийт төлөөлөгчийн 235 буюу 18 хувь нь 18-35 насныхан, 514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан, 419 буюу 32.0 хувь нь 46-60 насныхан бөгөөд дундаж наслалт 43 байгаа юм байна. Их хуралд нийт 97 ахмад сонгогдсоны дотор хамгийн ахмад нь 88 настай байгаа бол хамгийн залуу төлөөлөгч 22настай ажээ.
 
“Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайлан илтгэл, мөн XXVII их хурлаас хойшх Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүд тавигдана. Түүнчлэн  Нийслэл, аймаг, сум, багаас намын гишүүдийн төлөөлөл болж ирсэн Их хурлын төлөөлөгчдийнхөө санал, шүүмж мэдээллийг сонсохын зэрэгцээ намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ” хэмээн мэдээллээ.
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. Монголын төр үнэхээр ялзарчээ. Эд бүгд бие биендээ барьцаалагдсан, гишүүд нь ч тэр жанхуу хулгайч ч тэр. Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан эргүү оркууд аа. Хаана байна нөгөө Монгол ялна гээд онгирч хөөрөөд байсан чинь? Монгол ингэж ялдаг юм уу? Төвд гаралтай кармааны хулгайч жанхуу чинь тэгээд тийм л шударга, эх оронч юм бол хурцыг со-д элчингээр томилох шийдвэрт хориг тавих нь яасан юм? жанхуу, урвагч дүлзэн ухна хүрэлсүх, атигар тарвага, энхболд бүгд түрийвч нэтгэй гэдэг нь мэдэгдлээ. одоо ард түмэн босохоос өөр сонголт үгүй...жанхуугийн хийсэн нэг ч зүйл байхгүй, дан хулгай, луйвар л байгаа. Эргүү оркууд аа, нойрноосоо сэр, амьдралыг бодитоор хар...... Хурцыг со-д элчингээр томилох шийдвэрийг зөвшөөрч дэмжсэн хүн нь жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан урвагч дүлзэн ухна 2 шүү дээ... Энэ 2-г нэн тэргүүнд шалгаж, огцруулах хэрэгтэй...

    Зочин, 2017-11-17 19:34:36, 202.131.243.162Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Б.Хурцаас айгаад чацгаа савируулсан УИХ-ын гишүүд өмхий ханхлуулсаар намын их хуралдаа суухаар ямар олигтой юм болох вэ дээ. УИХ-д дахь ихэнх гишүүдээ Б.Хурцад барьцаалсан намын их хурал ямар шийдвэр гарах инээдэмтэй байна.

    Инээдэмтэй хурал., 2017-11-17 22:54:32, 202.9.41.81Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Kommunist uzel delhiid duuch bhad ed nar zuuraldaad odoo bolimoor yum

    Malchin ard, 2017-11-17 23:15:50, 66.181.185.224Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Концессийн хулгайч хууль зүйн сайд асан новшоо зайлуул хууль зүйн сайд нь хүртэл концессийн хулгайч намын хуралд амарбаясгалан жолоочоо сонгуулсан гэсэн

    Зочин, 2017-11-18 00:08:41, 202.9.43.117Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: