Сү.Батболдын хүмүүс Баян-Өлгийн МАН-ын төлөөлөгч болчихсон уу?

Нийтэлсэн: 2017-11-21 11:41:19

МАН-ын XXVIII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Сахилга бат” нэрийн дор дотоод ардчиллаа нухчин дардаг тус намын зүгээс Их хурлаа ихэд нууцлаг, хаалттай байдлаар явуулж байгаа. Өнгөн дээрээ тэд инээж байвч дотооддоо жинхэнэ цусгүй тулаан үргэлжилж байгааг илчлэх баримтууд ар араасаа цуварч эхэллээ. МАН-ын шударга, жирийн гишүүд Их хурлын төлөөлөгчдийг сонгох явцад маш их булхай луйвар орснийг хэлж байна. Бүр баримт дэлгэн үнэнийг өгүүлэв.
 
Тодруулбал Сү.Батболд төлөөлөгчдийг багцлах тал дээр идэвхийлэн ажилласан гэнэ. Хаа хол Баян-Өлгий аймагт л гэхэд Сү-гийн гэх тодотголтой хүмүүс аймаг, сумын намын хорооны тэргүүлэгч болчихсон тууж яваа аж. Тэдний оронд Их хуралд төлөөлөгчөөр оролцох ёстой байсан жирийн гишүүд энэхүү бусармаг явдалд маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, Ардын нам үеийн үед жирийн гишүүд дэмжигчдээ ийнхүү ялгаварлан гадуурхаж явдагт ундууцаж байгаагаа илэрхийлжээ.
 
Хамгийн хөгийн нь “Алтай холдинг”, “Эрдэнэс Монгол”, Тавантолгой ХК, МИАТ, ДЦС-3 гэхчилэн хувь, хувьсгалын маш олон компанийн захирал, газар, хэлтсийн дарга нар хаа хол Баян-Өлгий аймгийн Толбо, Сагсай, Булган гэхчилэн сумдуудын МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгч болчихсон тууж явна. Энэ янзаараа бол манай Баян-Өлгийд казах нэртэй хүн үлдээгүй бололтой. Мөн бүгд Улаанбаатар хотод төрийн болон хувийн комапанид өндөр албан тушаал хашдаг болсон бололтой. Ийнхүү төрийн эрх барьж байгаа МАН-ын даргын сонгуульд каках түмэн маань оролцож чадахгүй “эрхээ хасуулж” оронд нь Сү.Батболд хэмээх эрхэмтэй бизнесийн болон улстөрийн шугамаар нэр холбогдож сонсогддог эрхмүүд МАН-ын Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ.
 
 
 
 Ганц Баян-Өлгийн жишээн дээр л ярихад ийм байгаа боловч цаана нь өөр хэчнээн аймгийн МАН-ын хороог энэ мэт самарч орхисныг хэлэхэд бэрх. Дээд удирдлагуудынх нь болчимгүй үйлдэл жирийн гишүүдийнх нь бухимдал дээд цэгтээ хүргэж байгаагаас үзвэл МАН-ын Их хурал халуухан болох шинжтэй.
СУРТАЛЧИЛГАА :

5 сэтгэгдэл харуулж байна        

  1. huuhed nasiig mahan jishij oyun uhaanaar tom huniig jisheed hun torohdoo erh tegsh tordog tom bolood erh tegsh baih esgui tegvel oyunii elit torohgui

    Зочин, 2017-11-21 13:14:29, 66.181.189.13Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Iim l muuhai humuusdee munguur bugdiig shiidej ulsiin buh erh medliig awah sanaatai archaagui gulugnuuud

    Zochin, 2017-11-21 13:49:17, 203.91.115.43Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Топорын пиздагийн хийж байгаа ажил

    Зочин, 2017-11-21 14:26:01, 202.55.183.108Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. БОЛЬЖ МУУ ХАСГУУДААР ЯАДЫН

    Зочин, 2017-11-21 14:26:19, 202.9.41.177Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Ene odoo hor nairuulahaa bolimoor umaa.

    Zochin, 2017-11-21 15:19:17, 136.24.137.85Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: