sonin.mn

Монгол Ардын Намын XXVIII Их хурлын хоёр дахь өдрийн хуралдаан санал асуулгаар үргэлжилж байна. Тодруулбал, эхний өдөр тавьсан МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тайлан илтгэл дээр хэлэлцүүлэг явагдаж байгаа ажээ. Одоогийн байдлаар хэлэлцүүлэгт 50 хүн үг хэлэхээр нэрээ өгснөөс 80 гаруй хувь нь үгээ хэлээд байна.