sonin.mn
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Катарын эмир Тамим бен Хамад Аль Танитай утсаар ярьж, Сочид болох Орос, Иран болон Турк улсын удирдагчдын гурван талын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэв гэж даваа гарагт Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Хоёр улсын удирдагчид мөн Ойрхи Дорнод, Персийн булангийн бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой гол асуудлуудаар, түүнчлэн Сирийн нөхцөл байдлын улс төрийн зохицуулалтын хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцсон байна.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг