Хятад улс авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд 6100 гаруй хүнийг шийтгэжээ

Нийтэлсэн: 2017-11-21 14:59:57

БЭЭЖИН. /Шиньхуа/. БНХАУ-ын эрх баригч Хятадын коммунист намын /ХКН/ авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд 2012 оны сүүлчээр гаргасан эдийн засгийн хатуу бодлого баримтлах тухай дүрэм журмыг зөрчсөн 6190 албан тушаалтанд өнгөрсөн сард хариуцлага тооцсон гэж ХКН-ын Сахилга батыг хянан шалгах хороо мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
Эдгээр албаны хүн нь шагнал урамшуулал олгох тухай журмыг голдуу зөрчсөн байна. Мөн бусдаас бэлгэ сэлт авсан, улсын тээврийн хэрэгслүүдийг хувийн хэрэгцээндээ ашигласан зэрэг зөрчил дутагдал гаргажээ.
 
ХКН-ын Сахилга батыг хянан шалгах хорооны мэдэгдсэнээр, энэ оны эхний 10 сарын хугацаанд эдийн засгийн хатуу бодлого баримтлах тухай дүрэм журмыг зөрчсөн  53195 хүнд хариуцлага тооцсон байна.
 
Тус хороо нь хөдөө орон нутгийн засаг захиргаа, нам дотор, засгийн газрын агентлагууд, төрийн өмчийн байгууллагууд болон төв санхүүгийн байгууллагуудад сар тутамд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдал гаргасан хүмүүст зохих хариуцлагыг нь тооцдог аж.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. МОНГОЛ УЛС КОММУНИСТ ОРОН БАЙСАН БОЛ АВИЛГАЧИД БҮГД ЦААЗААР АВАХУУЛЖ ШУДАРГА ЁС ТОГТОХ БАЙСАН.

    Зочин, 2017-11-22 09:38:24, 202.9.43.172Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: