sonin.mn
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр Москвад Чехийн Ерөнхийлөгч Милош Земантай уулзаж, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах асуудал хэлэлцэнэ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Чехийн төрийн тэргүүн албан ёсны айлчлалаар 11 дүгээр сарын 20-нд ОХУ-д ирсэн бөгөөд 11 дүгээр сарын 21-нд Сочид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийсэн юм. Чехийн төлөөлөгчдийн айлчлалын дүнд хоёр улс эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай 13 баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд гэрээ, хэлэлцээрүүдийн нийт өртөг 20 орчим тэрбум ам.дрллар болох ажээ.
 
Оросын Засгийн газрын хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлснээр, “Оросын Засгийн газрын дарга болон Чехийн Ерөнхийлөгч нар Орос-Чехийн харилцааны өнөөгийн байдал, хэмтийн төлөв, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтран хэрэгжүүлэх төслүүд, соёл-хүмүүнлэгийн хэлхээ холбоогоо идэвхжүүлэх асуудал хэлэлцэх юм байна”.
 
 
Л.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг