sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын албанд туслах хандивын аяны хүрээнд одоогийн байдлаар 809,6 сая төгрөг цуглараад байна. Иргэдээс ирүүлсэн хандиваар жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/, нисэх аппарат, гамшгийн голомтод ажиллаж буй гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур, хорт хий утаанаас хамгаалах баг зэрэг онцгой байдлын албанд нэн тэргүүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байгаа аж.
 
Хамгийн сүүлд гэхэд уг аянд онцгой байдлын байгууллагын ахмад нэгдэж, нийт 5.729.000 төгрөгийн хандив цуглуулан ОБЕГ-т хүлээлгэн өгчээ. 
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг