sonin.mn
АТГ-ын дэргэд ард иргэдээ төлөөлөн хянаж ажиллах Олон нийтийн зөвлөл дарга Г.Баасан нарыг АТГ-ынхан босго давуулахгүй хаалга үүдээ түгжин “хүлээж авч” байсан. Хуулийн дагуу өрөө гаргаж өгөлгүй удсан.
 
Г.Баасан ба түүний нөхөд Ч.Хүрэлбаатар сайдын Утаагүй түлшний үйлдвэр байгуулна гэж мөнгө үр дүнгүй үрэн таран хийсэн, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн 770 000 $-ын болон УБТЗ ХНН залилан, хулгай, авлигын хэрэгтэй хүмүүсийг удирдах албан тушаалд томилсон боольхой, цэцэрлэгийн захирлын асуудал зэрэг олон хэргийг илчилж, АТГ-аар шалгуулахаар шилжүүлж, нийгэмд таниулсан.
 
Тухай бүрд АТГ манай дотоод хэрэгт оролцов, боль гэсэн л хариу үйлдэл үзүүлдэг. АТГ энэ хугацаанд А.Отгонбаяр гэдэг хаанахын хэн болох нь огт тодорхойгүй жаахан хүүхэд "Ахмадын холбоог шалгаж өгнө үү " гэж хүсэлт тавьсны дагуу Олон нийтийн зөвлөл (ОНЗ)-ийнхөө дарга Г.Баасанг шалгах болсон гэх нэг л ажил нь чихэнд дуулдлаа. Б.Хурц өчнөөн сэжүүр гаргаж өгч байхад таг чиг.
 
АТГ-ыг Авлигыг тэтгэх газар болгоод байгаа Х.Энхжаргал даргыг огцруулж, ажлыг нь өмнөөс нь цалин мөнгөгүй хийж ирсэн Г.Баасанг АТГ-ын даргаар томилон ажиллуулах цаг иржээ. Г.Баасанг АТГ-ын дарга болгохыг дэмжин давалгаалцгаая!
 
 
Ч.Мөнхбаяр