Халдлага үйлдэхээр бэлтгэж байсан этгээдүүдийг баривчилжээ

Нийтэлсэн: 2017-11-23 16:22:49

МОСКВА. /ТАСС/. Францын Реймс хотын зул сарын баярын зах дээр халдлага үйлдэхээр бэлтгэж байсан 6 этгээдийг тус улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд мягмар болон лхагва гарагт баривчлан саатуулсан тухай “L'Union” сонингийн цахим хувилбарт мэдээлсэн байна.
 
Тус сонины мэдээлснээр, халдлага үйлдэхээр бэлтгэж байсан этгээдүүдийг Реймс хотоос гадна Об болон Арденн мужаас баривчлан саатуулахдаа хууль сахиулах байгууллагын ажилтнууд хэд хэдэн галт зэвсэг хураасан байна.  
 
Реймс хотын зул сарын баярын зах 11 дүгээр сарын 23-нд нээгдэж, 12 дугаар сарын 27-нд хаагддаг аж.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: